Нийтэлсэн: bayasgalan
“Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төв”-ийн нээлт боллоо

“Монгол Улсын эрчим хүчний салбарын зах зээлийг судлах бие даасан микро-сүлжээний ашиглалт, нэвтрүүлэлт” төслийн хүрээнд байгуулагдсан “Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төв”-ийн нээлт өнгөрсөн бямба гарагт (2026.05.16) боллоо.
Тус төвийн үндсэн дэд бүтцийг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний технологийн үнэлгээ төлөвлөлтийн институтийн санхүүжилттэй “Олон улсын хамтарсан судалгааны хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан бөгөөд Монголын талаас Монгол Улсын Их Сургууль-ийн Инженер, технологийн сургууль, БНСУ-ын талаас “Ай-Он Коммуникейшнс” ХХК хамтран хэрэгжүүлсэн.
Уг тархмал систем нь дараах бүрдэл хэсгээс бүрдэнэ:
- 80 кВт-ын чадалтай нарны эх үүсгүүр,
- тус бүр нь 10 кВт-ын хүчин чадалтай гурван салхин турбин,
- 150 кВт.цагийн багтаамжтай цэнэг хуримтлууртай.
- Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 250 кВА чадалтай трансформатороор дамжуулан
- 10 кВ хүчдэлийн түвшинд түгээх сүлжээний холболт
- Мөн 50 м.кв талбайг халаах хүчин чадалтай нарны дулааны коллектор суурилуулсан бөгөөд энэ нь уурхайн ажилчдын байрны дулаан, халуун усны хэрэглээг хангаж байгаа юм.
Тус төвийг ашиглалтад оруулснаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа, инноваци, инженерийн практик сургалт хөгжүүлэх, олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж өргөжиж байна.


