Нийтэлсэн: bayasgalan
Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төв Япон улсын Юни-Лийд ХХК-тай хамтран ажиллана.

ЭРДЭНЭ-МИКРО СҮЛЖЭЭНИЙ СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨВ ЯПОНЫ UNILEAD КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн дэргэдэх "Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төв" Японы UNILEAD компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагаа дараах чиглэлээр хэрэгжинэ:
Сэргээгдэх эрчим хүч, микро сүлжээний хамтарсан судалгаа, хөгжүүлэлт
Туршилтын болон жишиг төсөл хэрэгжүүлэх
Оюутан, залуу судлаачдын дадлага, солилцоо,
Олон улсын судалгааны сан, хөтөлбөрт хамтран төсөл мэдүүлэх, гүйцэтгэх
UNILEAD компанийг Монголын сэргээгдэх эрчим хүчний зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.
Энэ түншлэл нь эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлэх, залуу мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд томоохон түлхэц болно.

