Нийтэлсэн: bayasgalan
Тохокү Их сургуулийн судалгааны багтай санамж бичиг байгуулав

Манай Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа, хөгжүүлэлтийн төв 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Япон улсын Тохокү их сургуулийн Олон улсын соёл судлалын сургуулийн Олон улсын бодлого, эдийн засгийн тэнхим (профессор Юүгийн лаборатори)-тэй эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, солилцооны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Төвийн эрхлэгч Д.Баясгалан, Тохокү их сургуулийн Олон улсын соёл судлалын сургуулийн захирал, профессор Жонсү Юү нар гарын үсэг зурав.
Цаашид бид таван жилийн хугацаанд багш, судлаач, оюутан солилцох, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, хамтарсан эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү түншлэл нь манай төвийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүч, микро сүлжээний технологийн судалгааны шинэ боломжуудыг нээж байгаа явдал юм.

