Үндсэн агуулга руу очих
Төсөл Чадлын электроникийн лабораториХуудас 04Огноо 2026.11.02
Хамт олон

Дугаржав Баясгалан

Дэд профессор · Судлаачид

Дугаржавын Баясгалан нь Монгол Улсын Их Сургуулийн харьяа "Эрдэнэ-Микро сүлжээний судалгаа хөгжүүлэлтийн төв"-ийн захирал, Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн, дэд профессор юм. БНСУ-ын Конкук их сургуульд цахилгааны инженерчлэлээр магистр, докторын зэрэг, ШУТИС-д инженерийн бакалаврын зэрэг хамгаалсан. Сэргээгдэх эрчим хүчний зөвлөх инженер, эрчим хүчний аудиторын эрхтэй бөгөөд чадлын электроник, сүлжээнд холбогдсон нарны систем, энерги хуримтлуур, микро сүлжээ, Зүүн хойд Азийн супер сүлжээний чиглэлээр судалгаа хийж, тавь орчим өгүүлэл хэвлүүлсэн. Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн комиссын гишүүн, Монголын Цахилгаан автомашины холбооны тэргүүн бөгөөд АХБ, Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, GGGI, GIZ, JICA-гийн төслүүдэд зөвлөхөөр ажилласан; одоо АХБ-ны Улаанбаатарын гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүчинд шилжүүлэх судалгааны багийг ахалж байна.

Утас
+97688100618

Доктор Д.Баясгалан нь МУИС-ийн Инженер Технологийн сургуулийн дэд профессор юм. Тэрбээр ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд 2005 онд Машины электрон систем мэргэжлээр баклаврын зэрэг, БНСУ-ын Конкүкийн их сургуульд Цахилгаан инженерчлэлийн мэргэжлээр Чадлын электроник, машин тоноглолын удирдлагын чиглэлээр магистр докторын зэргийг 2008, 2012 онуудад тус тус дүүргэсэн. Тэрбээр 2013 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын тэнхимд ахлах багшаар, Сэргээгдэх Эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-т дэд захиралаар ажилласан бөгөөд МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимд 2014 оноос дэд профессороор ажиллаж эхэлсэн ба Чадлын Электроникийн судалгааны лабораторийг 2016 онд үүсгэн байгуулсан.

Доктор Баясгалан нь Сэргээгдэх эрчим хүчний инженерүүдийн холбоо, Монгол Энержи клуб болон Азийн супер сүлжээ монголын нийгэмлэг зэрэг ТББ-уудын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Япон-Монголын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Японы олон услын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжиж буй

Инженер технологийн дээд боловсролыг дэмжих төслийн хүрээнд "Чадлын электроник, үйлдвэрийн автоматжуулалтын судалгаа, хөгжүүлэлт" дэд төсөл гэх мэт хэд хэдэн судалгааны төслүүдийн удирдагч болон судлаачаар ажиллаж байна.

Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний тархмал үүсгүүрийн хэрэглээг нэвтрүүлэхэд ЭХЯ-ны холбогдох журмыг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах, ЭХЗХ-нд тархмал үүсгүүрийн дэмжлэгийн механизм болон үнэ тарифын санал боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Даян дэлхийн ногоон хөгжлийн инститүт зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэд хэдэн судалгааны ажлыг гүйцэтгэх зэргээр чухал хувь нэмэр оруулсан.

Одоогоор БНСУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Олон улсын судалгааны хамтын ажиллагааны "Operation and Demonstration of the standalone Microgrid to explore Mongolian energy industry market”, “Development of solar-based hybrid distributed generation system for the urban redevelopment project of Ger district in Ulaanbaatar Mongolia” (2021-2024) зэрэг төслүүдийг удирдан ажиллаж байна.


Судалгааны хамрах хүрээ: Чадлын хувиргуурууд, Моторын удирдлага, Сэргээгдэх эрчим хүчний систем интеграцчлал, Устөрөгч зэрэг шинэ эрчим хүчний үүсгүүрүүд