Үндсэн агуулга руу очих
Төсөл Чадлын электроникийн лабораториХуудас 04Огноо 2026.11.06
Хамт олон

Баярхүү Баттүвшин

Дэд профессор · Судлаачид

Баярхүүгийн Баттүвшин нь МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн дэд профессор юм. Японы Кюүшү Технологийн Инститүтэд инженерийн ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан. Чадлын электроник, хагас дамжуулагч төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, энерги хуримтлуулах системийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд олон улсын хурал, сэтгүүлд арав гаруй өгүүлэл хэвлүүлсэн.

Утас
+97688001399

МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн дэд профессор

Баярхүүгийн Баттүвшин нь Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийн дэд профессор бөгөөд 2016 оноос МУИС-д багшилж, судалгааны ажил эрхэлж байна. Тэрээр 2015 онд МУИС-ийг Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлээр бакалавр, 2019 онд Японы Кюүшү Технологийн Институтэд инженерийн ухааны магистр, 2024 онд мөн тус институтэд докторын зэрэг хамгаалсан. Профессор Ичиро Омурагийн лабораторид хэвлэмэл хавтанд суулгасан Рогобскийн ороомогт гүйдлийн мэдрэгч болон чадлын хувиргуурын гэдрэг холбооны удирдлагын чиглэлээр судалгаа хийсэн бөгөөд Киотогийн ахисан түвшний шинжлэх ухааны их сургуульд GaN, SiC төхөөрөмжийн гэйт драйверийн загварчлалаар судалгааны дадлага хийжээ.

Судалгааны чиглэл нь чадлын электроник, хагас дамжуулагч чадлын төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, энерги хуримтлуулах систем юм. Судалгааны үр дүн нь Microelectronics Reliability, Energies сэтгүүл болон ISPSD, CIPS, ICEMS зэрэг олон улсын хуралд хэвлэгдсэн. Тэрээр сэргээгдэх эрчим хүчний системийн электроник, энерги хуримтлуулах систем, цахилгаан эрчим хүчний систем, тархмал эрчим хүчний систем, сэргээгдэх эрчим хүчний загварчлал ба симуляци зэрэг хичээлүүдийг заадаг.

Доктор Б.Баттүвшин ИТДБ (M-JEED) төслийн "Чадлын электроник ба үйлдвэрлэлийн автоматжуулалтын судалгаа, хөгжүүлэлт" дэд төсөл, KETEP-ийн санхүүжилттэй бие даасан микро сүлжээний төсөлд оролцохоос гадна үйлдвэрийн эрчим хүчний аудит, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн гэр хорооллын нарны халаалтын техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа, Булган аймаг дахь 50 МВт нарны цахилгаан станц, 30 МВт/100 МВт·ц батарей хуримтлуурын системийн техникийн зөвлөх зэрэг хэрэглээний олон төсөлд ажилласан.