Үндсэн агуулга руу очих
Төсөл Чадлын электроникийн лабораториХуудас 02Огноо 2026.11.04
Бүх төсөл
Хэрэгжиж буй

Гибрид автомашины батерей ашигласан эрчим хүчний хуримтлуурын системийн хөгжүүлэлт (P2021-4182)

Сүүлийн жилүүдэд импортоор орж ирэх гибрид автомашины тоо тогтмол нэмэгдсээр байна. Эдгээрийн дийлэнх нь хуучин автомашинууд ба их хэмжээний батерей хаягдлыг үүсгэх үндсэн шалтгаан болоод буй. Хаягдал батерейнууд автомашины хэрэглээнд цаашид ашиглагдах боломжгүй ч бага чадлын цахилгаан хангамжийн системд дахин ашиглагдах боломжтой. Энэхүү судалгааны ажлын хүрээнд гибрид автомашины хаягдал батерей ашигласан сэргээгдэх эрчим хүчний системтэй хослон ажиллах эрчим хүчний хуримтлуурын системийн оновчтой шийдлийг боловсруулж, туршилтын загвар хөгжүүлнэ. Цаашлаад, хөгжүүлсэн системийн үр ашигтай байдал хийгээд шаардагдах өртөг зардлын үнэлгээг гүйцэтгэнэ.