Үндсэн агуулга руу очих
Төсөл Чадлын электроникийн лабораториХуудас 02Огноо 2026.11.05
Бүх төсөл
Хэрэгжиж буй

Монгол улсын эрчим хүчний зах зээлд зориулсан тархмал бие даасан микро сүлжээний ашиглалт нэвтрүүлэлтийн төсөл

1.1. Зорилго: Шинэ, сэргээгдэх эрчим хүч (салхи, нар, нарны дулаан)-ний үүсгүүрээс бүрдэх микро сүлжээг хөгжүүлнэ. Монгол улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтад эрчим хүчний үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, шийдлийг судлаж хөгжүүлэх зорилготой.
1.2. Арга зүй: Монгол орны уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд эрчим хүчний хангамжийг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үүний тулд хүлэмжийн хийн ялгаруулалт багатай, хэрэглээ талын шаардлага, онцлогт нийцсэн тархмал бага дунд чадлын бичил системийг хөгжүүлэх нь зүйтэй. Судалгааны баг нь их өгөгдлийн сан, хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн дүн шинжилгээ, бичил системийн ажиллагаа, нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэрлэл, нарны цахилгаан, дулааны болон салхин цахилгаан үүсгүүрийн системийн бүтцийн оновчлолыг энэхүү судалгааны ажлаар гүйцэтгэнэ.
1.3 Техникийн болон эдийн засгийн нөлөөлөл: Уур амьсгалын таагүй нөхцөлтэй, төв азийн зах зээлд тэр дундаа эрчим хүчний системийн хангамж бүрэн шийдэгдээгүй Монгол орны нөхцөлд найдвартай ажиллах боломжтой системийг судалж, хөгжүүлэн, хэрэглээнд нэвтрүүлнэ. Судалгааны үр дүнд тархмал, бие даасан системийн хэрэглэглээг түгээн дэлгэрүүлж, шинэ зах зээлийг буй болгоно. Цаашлаад Монгол Улсын арвин их сэргээгдэх эрчим хүчний нөөцөд тулгуурласан бүс нутгийн эрчим хүчний интеграцчлал, Зүүн хойд Азийн супер сүлжээ зэрэг зах зээлд нэвтрэх бэлтгэлийг хангана.