Үндсэн агуулга руу очих
Төсөл Чадлын электроникийн лабораториХуудас 04Огноо 2026.11.06
Хамт олон

Лхагважамц Санжаасүрэн

Магистрант · Судлаач оюутнууд

Утас
88041279

Лхагважамцын Санжаасүрэн нь 2019 онд МУИС-ийн Инженер, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимд Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн жилээс эхлэн магистрантурт суралцаж эхэлсэн ба Чадлын электроникийн судалгааны лабораторид судалгааны туслах, Жи-пауэр ХХК-д ахлах инженерээр тус тус ажиллаж байна. Түүний судалгааны чиглэл нь хосолмол хөдөлгүүрт авто машинд зориулсан никель-метал гидрит төрлийн батерейг дахин ашиглах явдал юм.